huuli-nemelt
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-07-02, Улаанбаатар15-ne-128
5 дугаар зүйлийн 5.1.45 дахь заалт:
2/¶5.1.45. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.2-т заасан үйлчилгээ үзүүлэх.
40¹ дүгээр зүйл:
¶40¹ дүгээр зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ ¶40¹.1. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
¶40¹.1.1. барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд 20000 төгрөг;
¶40¹.1.2. барьцааны мэдэгдэлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх, бүртгэлийн хугацааг сунгахад 10000 төгрөг;
¶40¹.1.3. цахим мэдээллийн сангаас лавлагаа олгоход 5000 төгрөг.
Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.