Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Барилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Барилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Барилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-07-02, Улаанбаатар15-ne-129

1 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, гэсний дараа галын гэж, 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтын “шаардлагатай тохиолдолд” гэсний өмнө “галын аюулгүй байдлын шаардлагыг бүрэн тусгасан байх,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын “чанарын” гэсний дараа “болон галын аюулгүй байдлын” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Галын аюулгүй байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.