huuli-nemelt
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-07-02, Улаанбаатар15-ne-130
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 53.4, 53.5, 53.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶53.4. Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.
¶53.5. Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.
¶53.6. Барьцаалагч энэ хуулийн 53.4-т заасан нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлөөр санал болгохыг хориглоно.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн хангасан гэсний дараа , эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан гэж нэмсүгэй.