Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-07-08, Улаанбаатар15-ne-133

1 дугаар зүйл.

Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай 16.1.13, 16.1.14 дэх заалт нэмсүгэй:

16.1.13.

үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар;

16.1.14.

аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар.

2 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын 16.1.5-16.1.8-д гэснийг 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т гэж өөрчилсүгэй.