Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-07-08, Улаанбаатар15-ne-138

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн гарчгийн Нээлттэй гэснийг Нийтийн гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн, 71.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг:

71.1.

Байнгын, дэд хороо нь Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу тодорхой асуудлын талаар иргэн, хуулийн этгээдийн саналыг сонсох, мэдээлэл авах, Улсын Их Хурлаас батлан гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нийтийн сонсголыг зохион байгуулна.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1, 71.1.2, 71.1.3, 71.1.4, 71.1.5, 71.1.6, 71.1.7 дахь заалт, 71.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.