Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-07-09, Улаанбаатар15-ne-141

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын худалдах гэсний өмнө энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэж, 12.1.7 дахь заалт, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн “уул уурхайн” гэсний дараа “болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын “боловсруулалтад ороогүй” гэсний дараа “ноос, ноолуур,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.