huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-07-09, Улаанбаатар15-ne-142
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд доор дурдсан агуулгатай 10¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶10¹ дүгээр зүйл.Дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах ¶1011. Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно.
¶10¹.2. Энэ хуулийн 1011-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална.
¶10¹.3. Энэ хуулийн 10¹.1-д энэ хуулийн 9.2 дахь хэсэг хамаарахгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх заалтын торгох гэсний өмнө , энэ хуулийн 10¹ дүгээр зүйлийг зөрчсөн захиалагчийн төсвийн ерөнхийлөн захирагч, гүйцэтгэх захирал, захирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.