Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Технологи Дамжуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Технологи Дамжуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Технологи Дамжуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-07-09, Улаанбаатар15-ne-143

1 дугаар зүйл.

Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын байгууллагад гэсний дараа тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гэж, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн “аргачлалыг” гэсний дараа “тухайн асуудал эрхэлсэн” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн технологийн асуудал гэснийг тухайн асуудал гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.