Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-07-09, Улаанбаатар15-ne-149

1 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

3.

Улсын хил хамгаалах байгууллагын дэргэд Тагнуулын ерөнхий газрын хилийн тагнуулын газар ажиллана.

2 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

14/

хилийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

3 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “, тагнуулын” гэснийг, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тагнуул, гэснийг тус тус хассугай.