Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-08-07, Улаанбаатар15-ne-156

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.5.

Хууль зүйн чиглэлээр: 15.5.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.2.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах; 15.5.3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх; 15.5.4.галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх; 15.5.5.галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах; 15.5.6.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.7.хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.8.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.9.тамга, тэмдэг үйлдвэрлэх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.