Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-11-10, Улаанбаатар16-ne-195

1 дугаар зүйл.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй: 1/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:

6.4.

Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр насны хишгийг жилд хоёр удаа олгоно. 6.4.1.65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг; 6.4.2.70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг; 6.4.3.80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг; 6.4.4.90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.

6.5.

Насны хишиг олгох журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн гарчгийн хүндэтгэл гэсний дараа , насны хишиг гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “5.1.8-5.1.10” гэсний дараа “, 6.4” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.