Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-11-10, Улаанбаатар16-ne-196

1 дугаар зүйл.
Нийгмийн халамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:

3.1.11.

“босго шугам” гэж нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж оноо өгөх байдлаар тогтоосон хязгаарыг.

2/

13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт:

13.1.5.

хүүхдийн мөнгөн тэтгэмж.

3/

13 дугаар зүйлийн 13.11, 13.12 дахь хэсэг:

13.11.

Энэ хуулийн 13.2.4-т заасан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, өвчин, гэмтлийн жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

13.12.

Энэ хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.