Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-11-10, Улаанбаатар16-ne-204

1 дугаар зүйл.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:1/

15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсэг:

15.12.

Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

2/

32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг:

32.8.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино. Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг нийслэл, орон нутгийн төсөвт жил бүр тусган, хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.