huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-11-10, Улаанбаатар16-ne-208
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 28.11 дэх хэсэг нэмсүгэй:
¶28.11. Энэ хуулийн 28.10-т заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорын орлогч хамаарахгүй.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсгийн дугаарыг 28.12 гэж, 28.12 дахь хэсгийн дугаарыг 28.13 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.