huuli-nemelt
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-01-19, Улаанбаатар16-ne-05
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶27 дугаар зүйл.Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх ¶27.1. Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.
Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.