Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-12-01, Улаанбаатар16-ne-229

1 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

25.7.

Архивт байгаа төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл, түүний тээгчийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ил болгосны дараа нийтэд ашиглахыг зөвшөөрнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.