Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-12-01, Улаанбаатар16-ne-232

1 дугаар зүйл.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.6 дахь заалтын төрийн нууцыг гэснийг төрийн болон албаны нууцыг гэж, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд гэснийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн Төрийн нууцад гэснийг Төрийн болон албаны нууцад гэж, мөн хэсгийн Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд гэснийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд гэж, мөн зүйлийн 21.2 дахь хэсгийн Төрийн нууц гэснийг Төрийн болон албаны нууц гэж, мөн зүйлийн 21.7 дахь хэсгийн Төрийн нууцын жагсаалт батлах тухай гэснийг Төрийн болон албаны нууцын тухай гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.