Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Патентийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Патентийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Патентийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-12-01, Улаанбаатар16-ne-240

1 дугаар зүйл.

Патентийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн гарчгийн Улсын гэснийг Төрийн гэж, мөн зүйлийн 22.1 дэх хэсгийн онц чухал, маш нууц, нууц гэснийг төрийн нууцын онц чухал нууц, маш нууц гэж, 22.2 дахь хэсгийн Улсын гэснийг Төрийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.