huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-12-09, Улаанбаатар16-ne-216
Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 36.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶36.5. Удирдах зөвлөлийн гишүүнийг гурван жилийн хугацаагаар сонгох буюу томилно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болно.
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтын судалгаа, арга зүйн байгууллага, гэсний дараа төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, гэж нэмсүгэй.
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтын “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль” гэсний өмнөх төрийн өмчит гэснийг төрийн өмчийн гэж, 36 дугаар зүйлийн 36.5-36.11 дэх хэсгийн дугаарыг 36.6-36.12 гэж, 36.11 дэх хэсгийн 36.11.1-36.11.6 дахь заалтын дугаарыг 36.12.1-36.12.6 гэж, 36.12 дахь хэсгийн дугаарыг 36.13 гэж, 36.13 дахь хэсгийн дугаарыг 36.15 гэж тус тус өөрчилсүгэй.
Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.