huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-01-22, Улаанбаатар16-ne-08
Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй: 1/4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.54 дэх заалт:
¶4.1.54. “ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв” гэж Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6, 8.8, 8.9 дэх хэсэг, 8.6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, гэсний дараа Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв болон” гэснийг “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв,” гэж, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “Эрүүл мэндийн даатгалын сангийн” гэсний дараа “төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.