huuli-nemelt
Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-12-22, Улаанбаатар16-ne-219
4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:
2/¶4.1.8. зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.
5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт:
3/¶5.1.5. хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.
22 дугаар зүйлийн 22.1.9 дэх заалт:
¶22.1.9. хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын арга барилд гэсний өмнө , хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.