huuli-nemelt
Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-12-22, Улаанбаатар16-ne-220
11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:
2/¶11.4. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, нийтлэлийн агуулга, хөтөлбөрт хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замын талаар тусгаж, хэрэгжүүлнэ.
11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг:
3/¶11.8. Хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний нүүр царай, дуу хоолойг танигдахуйц байдлаар гаргах, хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараах, хохирогчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.
16 дугаар зүйлийн 16.3.8 дахь заалт:
¶16.3.8. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “11.4, 11.5, 11.6” дахь хэсгийн дугаарыг 11.5, 11.6, 11.7 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.