huuli-nemelt
Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-12-22, Улаанбаатар16-ne-221
Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтын дадал эзэмшүүлэх гэсний дараа , зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.