huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-12-22, Улаанбаатар16-ne-222
Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.1.10 дахь заалт нэмсүгэй:
¶18.1.10. гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын асрамжлах гэсний дараа , хүчирхийлэлд өртсөн хүнийг түр хамгаалан байрлуулах гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтын “туслалцаа үзүүлэх чадваргүй” гэсний дараа “, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн” гэж тус тус нэмсүгэй.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 3.1.5-д гэснийг 3.1.5, 18.2.4-т гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.