huuli-nemelt
Сургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-12-22, Улаанбаатар16-ne-223
11 дүгээр зүйлийн 11.2.12 дахь заалт:
2/¶11.2.12. хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, судалгаа гаргах.
12 дугаар зүйлийн 12.8.9 дэх заалт:
3/¶12.8.9. хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.
13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалт:
¶13.1.7. хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын харилцах, гэсний дараа харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж, мэдээлэх чадвартай болох, гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.