huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-12-22, Улаанбаатар16-ne-224
2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай 120¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶120¹ дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ¶12011. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
¶12012. Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, эсхүл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, эсхүл гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Энэ зүйлд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно.
Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.