Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Согтуурах, Мансуурах Донтой Өвчтэй Этгээдийг Захиргааны Журмаар Албадан Эмчлэх, Албадан Хөдөлмөр Хийлгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Согтуурах, Мансуурах Донтой Өвчтэй Этгээдийг Захиргааны Журмаар Албадан Эмчлэх, Албадан Хөдөлмөр Хийлгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Согтуурах, Мансуурах Донтой Өвчтэй Этгээдийг Захиргааны Журмаар Албадан Эмчлэх, Албадан Хөдөлмөр Хийлгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-12-22, Улаанбаатар16-ne-227

1 дугаар зүйл.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.6, 3.7, 3.8 дахь хэсэг:

3.6.

Албадан сургалтад хамруулах шийтгэлийг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд хэрэгжүүлнэ.

3.7.

Албадан сургалтыг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн гүйцэтгүүлж болно.

3.8.

Албадан сургалтад хамруулах шийтгэлийг хэрэгжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2 дугаар зүйл.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн гарчгийн Албадан эмчилгээ, гэсний дараа албадан сургалт, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.