huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-12-28, Улаанбаатар16-ne-249
Гаалийн тухай хуулийн 269¹ дүгээр зүйлийн 269¹.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай дараахь 269¹.1.10 дахь заалт нэмсүгэй:
¶269¹.1.10. хилийн боомтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан зохион байгуулах, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;
Гаалийн тухай хуулийн 267¹ дүгээр зүйлийн 267¹.9 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.