Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-12-28, Улаанбаатар16-ne-257

1 дугаар зүйл.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.6.

“худалдааг хөнгөвчлөх” гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;

3.1.7.

“зураасан код” гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.