Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-02-04, Улаанбаатар16-ne-16

1 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

7.4.

Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэн тооцох замаар техникийн боловсролыг албан сургалтаар эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтад орсон төгсөгчийг дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулж болох бөгөөд багц цагийг дүйцүүлэн бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.