huuli-nemelt
Засгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-04, Улаанбаатар16-ne-29
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Төсвийн тухай, гэсний дараа Захиргааны ерөнхий хууль, гэж нэмсүгэй.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалтын нийтээр дагаж мөрдүүлэх заавар, дүрэм, журам, норм, нормативыг гэснийг захиргааны хэм хэмжээний актыг гэж, 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтын нийтээр дагаж мөрдүүлэх заавар, дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Засгийн газраас баталсан журмын дагуу гэснийг захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.