huuli-nemelt
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-04, Улаанбаатар16-ne-31
17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт:
2/¶17.1.9. хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;
18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг:
3/¶18.2. Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.
30 дугаар зүйлийн 30.1.16 дахь заалт:
4/¶30.1.16. хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;
31 дүгээр зүйлийн 31.1.9 дэх заалт:
¶31.1.9. хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуулийн 64.4, 64.5-д заасан журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлэх;
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Монгол Улсын Үндсэн хууль, гэсний дараа Захиргааны ерөнхий хууль, гэж, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын з/ дэд заалтын “тогтоомж,” гэсний дараа “Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах” гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “тогтоомж” гэсний дараа “, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн “тогтоомж,” гэсний дараа “Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллага,” гэж, мөн зүйлийн 40.3 дахь хэсгийн “Засгийн газар,” гэсний дараа “тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллага,” гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтын дугаарыг 17.1.10 гэж, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын ж/ дэд заалтын тогтоомжид гэснийг тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт гэж, мөн зүйлийн 18.2 дахь хэсгийн дугаарыг 18.3 гэж, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн газрын гэснийг газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан гэж, 30 дугаар зүйлийн 30.1.16 дахь заалтын дугаарыг 30.1.17 гэж, 31 дүгээр зүйлийн 31.1.9 дэх заалтын дугаарыг 31.1.10 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.