Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-04, Улаанбаатар16-ne-32

1 дугаар зүйл.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн гэснийг захиргааны хэм хэмжээний актын гэж, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.3 дахь заалтын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.