Нүүр ›
huuli-nemelt ›
2016 ›
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-04, Улаанбаатар16-ne-33
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас гэснийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гэж тус тус өөрчилсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.