huuli-nemelt
Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-04, Улаанбаатар16-ne-36
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Авлигын эсрэг хууль, гэсний дараа Захиргааны ерөнхий хууль, гэж нэмсүгэй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3, 11.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8 дахь хэсгийн акт гэснийг шийдвэр гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.