Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-02-05, Улаанбаатар16-ne-45

1 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.8 дахь хэсэг нэмсүгэй:

13.8.

Замын байгууламжийг барих тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн барилга байгууламжид Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл авна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Барилгын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.