huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-05, Улаанбаатар16-ne-50
Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.1 дэх заалтын Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д гэснийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д гэж өөрчилсүгэй.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6, 8.8, 8.9 дэх хэсэг, мөн зүйлийн 8.6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “төсөв, Хүний хөгжил сангийн” гэснийг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.1.7 дахь заалтын төсөв болон Хүний хөгжил сангийн гэснийг тус тус хассугай.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.33 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийн 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн “19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “төсөв, Хүний хөгжил сангийн” гэснийг, 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.1.7 дахь заалтын “төсөв болон Хүний хөгжил сангийн” гэснийг тус тус хассугай” гэснийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, бусад зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.