huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-05, Улаанбаатар16-ne-52
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсний дараа Төсвийн тогтворжуулалтын сан, гэж, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийн “Эрсдэлийн” гэсний дараа “сан, Төсвийн тогтворжуулалтын” гэж нэмсүгэй.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4.27 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.7 дахь заалтын Хүний хөгжил гэснийг Ирээдүйн өв гэж тус тус өөрчилсүгэй.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийн 2 дугаар зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, бусад зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.