Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-05, Улаанбаатар16-ne-61

1 дугаар зүйл.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт:

12.1.10.

хүүхэдтэй ажиллах улсын болон хувийн өмгөөлөгчийг мэргэшүүлэх сургалтад хамруулах.

2/

19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалт:

19.1.5.

хүүхдийн хувьд эцэг, эх нь сайн дураараа, өөрийн зардлаар хувийн өмгөөлөгч авахыг хүссэн.

2 дугаар зүйл.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.1.3.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.