Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-02-05, Улаанбаатар16-ne-65

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

3.

Эцэг, эх буюу хууль ёсны хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхдийг Монгол Улсын хилээр авч гарах тохиолдолд хууль сахиулах байгууллага хяналт тавьж, хүүхэд хамгаалах байгууллагад мэдэгдэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.