Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-02-05, Улаанбаатар16-ne-66

1 дугаар зүйл.
Бага, дунд боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэг:

12.9.

Ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүний насны зөрүүг боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

2/

13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:

13.3.

Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.