huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-05, Улаанбаатар16-ne-67
Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 44.2.8 дахь заалт нэмсүгэй:
¶44.2.8. хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бие эрхтэн, хөгжлийн онцлогийг хүндэтгэн үзэж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бусдын адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх.
Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалтын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай гэснийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.