huuli-nemelt
Сургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-02-05, Улаанбаатар16-ne-69
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
¶9.13. Тусгай цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.
¶9.14. Тусгай цэцэрлэгт ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
¶9.15. Цэцэрлэгийн багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан нэмэгдэл цалин олгоно.
¶9.16. Энэ хуулийн 9.15-д заасан нэмэгдэл цалингийн хэмжээ, түүнийг олгох журмыг Засгийн газар батална.
Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.