Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-05, Улаанбаатар16-ne-70

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.1.7 дахь заалт нэмсүгэй:

10.1.7.

ажиллах хүчний 50 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлдэг, 25 ба түүнээс дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.1.4-т гэснийг 10.1.4, 10.1.7-д гэж, мөн зүйлийн 10.3, 10.4 хэсгийн “10.1.1-10.1.4-т”, 10.1.2-10.1.4-тгэснийг 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.7-д гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.