Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-02-05, Улаанбаатар16-ne-71

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.21 дэх заалтын өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэсний дараа , өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.