Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-04-14, Улаанбаатар16-ne-78

1 дугаар зүйл.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4 дэх хэсэг нэмсүгэй:

12.4.

Дээд боловсролын сургалтын байгууллага санхүүгийн хувьд бие даасан байдлаа хадгалах талаар дараахь үйл ажиллагаа эрхэлнэ: 12.4.1.судалгаа, шинжилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны үр дүн, бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах зорилгоор гарааны компани байгуулж ажиллуулах; 12.4.2.хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, сургалтын материаллаг орчныг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авах; 12.4.3.суралцагчид төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх; 12.4.4.сургалт, судалгааны санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор тодорхой төрлийн дэд сан байгуулах, сангийн хөрөнгөө арвижуулах талаар хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхлэх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.