Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-04-22, Улаанбаатар16-ne-81

1 дугаар зүйл.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг “Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэшлээр лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагатай холбоотой харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.” гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.