huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-04-22, Улаанбаатар16-ne-83
Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй: 1/7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэг:
¶7.9. Энэ хуулийн 7.7 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй.
Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.