huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-04-22, Улаанбаатар16-ne-84
13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3/ төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг.
14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
¶3. Төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хяналт, эмнэлгийн үйлчилгээнд тавих шаардлага, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын хуульд заасан бусад гэсний дараа төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гэж, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн байгууллага, албан газар” гэсний дараа “, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг” гэж, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.