Нүүр ›
huuli-nemelt ›
2016 ›
Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-05-13, Улаанбаатар16-ne-89
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 72.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶72.6. Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг бүрэлдэхүүнд томилж, оролцуулна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсгийн , шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй болсон гэснийг хассугай.
Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.